Титаник шиг аварга хөлөг Францын Сен-Назер боомтоос анхны аялалдаа гарлаа. Дэлхийн хамгийн том аялалын хөлөг “Harmony of the seas” бол бүр Эйфелийн цамхагаас ч өндөр гээд төсөөл дөө.

Аварга хөлөг Английн Саутгемптон боомтоос анхны зорчигчдоо аваад Барселон орон тэндээс Газар дундын тэнгисээр аялах аж. Энэ хөлгийг “RCI” компани 1 тэрбум еврогоор 2,5 жилийн турш барьжээ. “Harmony of the seas” хөлгийн усан багтаамж 227,5 мянган тонн, өргөн 66 метр, урт 362 метр. Өндөр нь 72 метр, 25 давхар гэхээр үнэхээр сэтгэгдэл төрүүлж байгаа биз? Тус хөлгийн баг 2000 гаруй гишүүнтэй ба 6400 хүртэл зорчигчийг тээвэрлэх боломжтой.
