Хойд Солонгосын эргийн хамгаалалтын алба Оросын дарвуулт завийг чөлөөллөө

2016 оны 05-р сарын 16 өдөр, 15 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Япон тэнгист хөвж явсан Оросын завийг Хойд Солонгосын эргийн  хамгаалалтынхан саатуулсан. Тэгвэл Оросын дарвуулт завийг чөлөөлсөн гэж Оросын агентлаг мэдээллээ.

Орос бол НҮБ-ын хориг арга хэмжээнд орж Олон улсаас улам бүр тусгаарлагдаад байгаа Хойд Солонгостой сайн харилцаатай байгаа цөөн хэдэн улсын нэг юм. Өмнөд Солонгост тэмцээнд оролцоод буцаж явсан Оросын дарвуулт завийг Хойд Солонгосын эргийн хамгаалалтынхан саатуулж, 5 хүнийг баривчилсан юм. Оросын тал яагаад завийг саатуулсанд тайлбар өгөхийг Хойд Солонгосоос шаардаж байсан. Өчигдөр Хойд Солонгосын эргийн харуулууд Оросын завийг чөлөөлсөн байна. Хойд Солонгосын албаныхан, Кимчакийн боомтод хөвж явсан завийг саатуулсан нь эндүүрэл байсан гэж мэдэгдсэн байна.

Тодруулбал, Хойд Солонгосын зэргийн хамгаалалтынхан  Өмнөд Солонгосын Бусан хотоос Оросын алс зүүн хязгаарын Владивостокийг чиглэн явж байсан Оросын завийг Өмнөд Солонгосын завь байна хэмээн таамагласан байна. Иймд Бусанаас Оросыг чиглэн явж байсан завийг замыг нь тосон амдаж саатуулсан байлаа. Оросын дарвуулт завь ням гарагийн өглөө Владивостокийг чиглэн хөдөлжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх