Умард Солонгосын гадаад хэргийн сайд солигджээ

2016 оны 05-р сарын 17 өдөр, 15 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд солигджээ. АНУ болон Өмнөд Солонгостой яриа хэлэлцээнд оролцож байсан туршлагатай дипломатч Ри Ён Хог Пхеньяны гадаад хэргийн сайдаар томилжээ. Хойд Солонгосын гадаад хэргийн сайд солигдсон болохыг Лондон дахь Пхеньяны элчин сайдын яам баталгаажуулсан байна. Хуучин гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан Ри Ён Хо тушаал дэвшин ажиллах болжээ.

Хойд Солонгосын гадаад хэргийн сайд солигдсон нь Пхеньян гадаад ертөнцтэй харилцаагаа сайжруулах бодлоготой холбоотой хэмээн таамаглаж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын их хурлын үеэр удирдагч Ким Чен Ун Сөүлтэй харилцаагаа сайжруулж, хойгийг энх тайван эргэн нэгтгэх талаар ярьж байв.Ри Ён Хо нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт яриа хэлэлцээнд Пхеньяныг төлөөлөн оролцож байжээ. 1990-ээд оноос эхэлсэн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн яриа хэлэлцээ сүүлийн найман жил болоогүй юм. Ри Ён Хо өмнө нь Лондон дахь Хойд Солонгосын элчин сайдаар ажиллаж байсан аж.Хойд Солонгосын гадаад хэргийн экс сайд Ри Су Ён хэрхэн албан тушаалаасаа буусан нь тодорхойгүй байна. Харин Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр Ри Су Ён Хөдөлмөрийн намын дэд дарга болон тушаал дэвшсэн гэнэ. Хойд Солонгост 36 жилийн дараа болсон Хөдөлмөрийн намын их хурлын үеэр тэд тушаал дэвшсэн аж. Хэрэв Ри Су Ён Хөдөлмөрийн намын дэд даргаар томилогдсон нь батлагдвал тэрбээр Кан Сок Жуг сэлгэсэн болж таарна. Кан Сок Жу нь 1994 онд АНУ-аас санхүүгийн тусламж авахын тулд Хойд Солонгосын цөмийн реакторын үйл ажиллагааг зогсоох яриа хэлэлцээг гүйцэтгэсэн нэгэн аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх