С.Ламбаагаас өөр мэргэжлийн хүн олдсонгүй юү АН-ынхаан

2016 оны 05-р сарын 17 өдөр, 17 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Эдгээрийн дотор хамгийн сонирхолтой нь Эрүүл мэнд, спортын яамныг удирдлагатай болгох асуудал дээр тохирсон явдал байлаа. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг дэвшүүлэн сайдаар томилуулахаар болсон явдал юм.

Өнөөдөр түүнийг ЭМС-ын сайдад томилуулахаар УИХ-д өргөн мэдүүлэв. Долоон сарын турш эзэнгүй байсан салбараар дахиад л тоглоод хаялаа.Өнгөрсөн 7 сарын хугацаанд мэргэжлийн хоёр ч хүнээс тулга тойрсон улс төржилтийнхөө “ачаар” татгалзсан. Гэтэл ингэн байж сонгосон эрхэм нь С.Ламбаа байгаа нь олон нийтэд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой.

Урд нь энэ салбарыг удирдаж байхдаа овоож оцойх ажил төдийлөн хийгээгүй гэж шүүмжлүүлдэг. Түүгээр ч барахгүй өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж ирсэн. Мөн л ажлаа олигтой хийж чадаагүй. Өнгөрсөн хавар нийгэмд айдас болж байсан улаанбурханы үед ЭМС-ын яамыг олигтой ажиллуулж чадаагүй бурууг С.Ламбаатай холбож үздэг юм. Тийм байхад Ерөнхий сайд  хэн нэгэнд сандал ширээ хуваарилах ёстой мэтээр ийнхүү аашилж байгаа нь тун тоогүй.Ер нь С.Ламбааг томилох байсан юм бол өнгөрсөн өвөл л томилчихгүй яасан юм бэ. Заавал сар хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн энэ өдрүүдэд чухал салбарыг багш мэргэжилтэй мэргэжлийн бус хүнээр толгойлуулах гэж буй нь хачирхалтай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх