“Сэлэнгэ 2016” Монгол Орос цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгана

2016 оны 05-р сарын 18 өдөр, 12 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол улс болон ОХУ-ын цэргийн Дорнодын тойргийн хамтарсан “Сэлэнгэ-2016” цэргийн хамтарсан хээрийн сургуулилт, сургалтаар хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах гэсэн сэдвээр болох тухай Оросын цэргийн яамны хэвлэлийн албаны дарга Александр Гордеев мэдээлсэн.

Тэрхүү хээрийн сургуулилт Буриадын “Бурдун” полигонд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны өдрүүдэд болно гэж тэр хэлжээ. Сургалтад аль аль талаасаа мянган цэрэг татан оролцуулахаар төлөвлөж байгаа аж.“Сэлэнгэ-2016” хамтарсан хээрийн сургуулилтад бэлтгэх ажлын төлөвлөгөө боловсруулснаар тогтоосон сэдвийг практикт заах ажээ. Энэ нь цэргийн хамтарсан бүлэг хууль бус зэвсэгт бүлгүүдийг устгах, түүнчлэн тухайн бүс нутагт тагнуулын болон эрэн хайх үйл ажиллагаа явуулж ажиллана гэж төлөвлөж байна. Мөн уг сургуулилтыг шөнийн цагаар хийж болно” гэж Гордеев хэлсэн байна.

Түүний хэлснээр, хээрийн сургуульд танкийн батальон, мотобуудлагын рот, миномет, их буу, өөрөө явагч артиллерийн болон пуужингийн батарей агаарын хамгаалалтын пункт зэргийг татан оролцуулах гэнэ. Орос-Монголын хамтарсан хээрийн сургуульийг2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. 2015 онд тэд Байгал орчмын нутаг дэвсгэр дэх “Цугол” полигонд сургалтыг зохион байгуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх