Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж хамтарч дуулснаас хойш 13 жилийн дараа уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо толилуулсан билээ.
Ард түмний хайртай уран бүтээлчдийн санаачлан өрнүүлсэн энэхүү сайн санааны хүмүүнлэгийн аянд Монголчууд нэгдэж, малчиддаа хандивын гараа сунган малын нэмнээ, дулаан хувцас, лаа, шүдэнз, өвс, тэжээл зэрэг олон түмний сэтгэл шингэсэн тусламжийн цувааг орон нутагт үдэж байсан.
Малчин түмэн ч Монгол Улсын Засгийн газар, пүүс компани, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тусламж, сайн санааны дэмжлэгээр хахир хаврыг ажралгүй давж, урин зуны улиралтай золгоод байна.
“Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж, нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардуулсан юм.
Тус шагналыг гардан авсан МУГЖ Т.Баясгалан, бид цаашид ч нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэх, бусдыг манлайлж уриалан оролцож ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
МУГЖ С.Жавхлангийн хувьд орон нутагт ажиллаж байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй юм.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
