Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр батлагдсан.
Хөтөлбөрийн хүрээнд “Өртөөчилсөн аялал” зохион байгуулахаар Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс төсөл боловсруулан хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгээр хэлэлцүүлж, дүүргийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжин батлуулсан байна. Үүний дагуу “Өртөөчилсөн аялал” зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/156 тоот захирамж гарч 16 хорооны 720 ахмад настныг оролцуулсан аялалыг 2016 оны 05 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд ИТХ, ЗДТГ-тай хамтран Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс амжилттай зохион байгуулжээ.
Өртөөчилсөн аялалын нээлтүүдэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн, Ахмадын хорооны дарга Л.Хадбаатар, хороодын Засаг дарга нар оролцон “Ахмадаа дээдэлье” хөтөлбөр, болон аялалын зорилго, ач холбогдлыг танилцуулсан байна.
Аялалд оролцогч ахмад настнууд 11 өртөөгөөр аялан, Хан-Уул дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахын зэрэгцээ хувиараа аж ахуй эрхэлж буй ахмад настан, хоршоо, үйлдвэр, үйлчилгээ, соёл, спорт, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн аялалын төгсгөлд нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ажилтан албан хаагчдын урлагын тоглолтыг үзэж, дуулж бүжиглэн 1 өдрийг сайхан өнгөрүүлсэн байна. Аялалын өртөө хооронд Засаг даргын орлогч Д.Анхбаяр, Т.Чингүнжав, С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган нар дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бадамсүрэн ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээ, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн П.Аюуш ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн төвийн ахмадын эмч Б.Долгормаа, сургалт хариуцсан менежер Ч.Төрмандуул нар ахмад настны эрүүл мэнд зэрэг сэдвүүдээр тус тус мэдээлэл танилцуулга хийж хамтран ажилласан байна. “Сэмүүн” студийн хамт олон аялалын талаар баримтат киноны зураг авалт хийсэн бөгөөд “Лайтзүүм” ХХК-ний хамт олон аялалд оролцогчдод дурсгалын зургийн авч угааж өглөө.
Хамтран ажилласан ИТХ,ЗДТГ,Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Ахмадын хороо, Хороодын Засаг дарга нар болон “Живэртийн оргил” ХХК-ний “Шар доктор” чацарганы үйлдвэр, “Эко спорт цогцолбор”, “Сэмүүн студи”, “Лайтзүүм” ХХК ,135 дугаар сургууль “Өвөр оргиоч” хоршооны хамт олон, 14 дүгээр хорооны иргэн Д.Ганбаатар, Д.Ойдов, 10 дугаар хорооны иргэн Д.Мягмар нарт Ахмадаа дээдлэн сэтгэл зүтгэл гарган хамтран ажилласанд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хамт олон талархсанаа илэрхийллээ.





Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
