Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 05-р сарын 19 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 сарын 19. Пүрэв(Бархасвад) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 13, салхины эх-14 од, цагаагчин үхэр, хотол чуулган барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:09-21:29.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх машид сайн. Гэвч бич, тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнүүд цээртэй.
-Могой, тахиа, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, мал худалдан авахад муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх