Долоо хоног бүрийн Пүрэв гаригт болдог “АСЕМ-ын мэдээллийн цаг” -аар 5 дугаар сарын 12-13 нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтын үр дүнгийн талаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга, АСЕМ-ын ахлах албан тушаалтан Л.Оргил, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АСЕМ-ын гишүүн 51 орон, 2 олон улсын байгууллагын АСЕМ-ын асуудал хариуцан ажилладаг удирдах албан тушаалтнууд, Элчин сайдууд жилдээ 2 удаа уулзаж дээд түвшний уулзалт болон дагалдах арга хэмжээнүүдийн хүрээнд яригдах асуудлаар саналаа солилцдог уламжлалтай. Энэ удаагийн хуралд бүх түнш орны төлөөлөгчөөс гадна Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН)-ийн НБДГ, Ази Европын сан гэх мэт олон улсын байгууллагын төлөөлөл нийт 170 орчим төлөөлөгч оролцлоо.
Төлөөлөгчид ирэх 7 дугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын гол сэдэв болох Ази Европын орнуудын улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, бүс нутгийн болоод даяаршлын шинж чанартай асуудлуудаар санал солилцсон байна. Мөн дээд түвшний уулзалтаас гарах хоёр томоохон баримт бичиг болох Улаанбаатарын тунхаглал, Даргын мэдэгдэлд тусгах асуудлуудад улс орнуудаас урьдчилсан байдлаар санал авч манай улс зохион байгуулагч орны хувьд төсөл боловсруулж байгаа аж.
Улаанбаатарын тунхаглал нь АСЕМ-ын өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн, ирээдүйг тодорхойлсон товч тодорхой, зарчмын баримт бичиг байх бол Даргын мэдэгдэл нь олон улсын болон бус нутгийн хэмжээнд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, гамшгаас сэргийлэх, терроризмтэй тэмцэх гэх мэт улс орнууд хамтран шийдэх 30 орчим асуудлыг багтаасан байх юм.
Төлөөлөгчид баримт бичгийн төслүүдэд оруулах саналаа ирэх 6 сарын 15 гэхэд өгч дууссан байх бөгөөд дээд түвшний уулзалт болохын өмнө буюу 7 сарын 12-14-ны өдрүүдэд дахин уулзаж баримт бичгийн төслүүдээ нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэх аж.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
