Арслан цолын хүндэтгэл 22-нд болно

2016 оны 05-р сарын 20 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын үндэсний бөхийн холбоо, Хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” компанитай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Арслан” цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 22 –ны ням гарагт 14 цагаас болно.

Ноднин жил болсон Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх 25 дахь удаагийн барилдаанд П.Бүрэнтөгс арслан түрүүлж, уран барилдаант харцага Ө.Даваабаатар үзүүрлэж, Н.Батсуурь арслан, Б.Пүрэвсайхан харцага нар их шөвөгт шалгарч байлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх