“Сайдын цаг” уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль зүйн салбарт өрнөж буй болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.
Эрх зүйн салбарт хийгдэж буй шинэчлэлийн гол цөм болсон долоон хууль УИХ-ын чуулганаар батлагдаж дуусч байна. Прокурор болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Ингэснээр Прокурорын хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хууль, Хууль сахиулах албаны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль зэрэг эрх зүйн шинэчлэлд ач холбогдолтой хуулиуд батлагдлаа. Эдгээр хуулиуд энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Архивын ерөнхий газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлагдсан. Архивын байгууллага маань шинэ байртай болоод зогсохгүй техник технологийн хувьд орчин үеийн архив болох боломж бүрдэж байна.
Цагдаагийн сургалтын төвд АСЕМ-ийн хамгаалалтад ажиллах бие бүрэлдэхүүнд цуврал сургалт явуулж байгаа.
Хууль сахиулах тухай шинэ хуулийн шаардлагын дагуу Хууль сахиулах их сургуулийн сургалтын шинэ хөтөлбөрийг баталсан. Цагдаагийн жирийн ажилтан, хэв журам сахиулдаг хүмүүсийг янз бүрийн салбарт ажиллаж байсан залуусыг богино хугацааны курст хамруулан ажилд авдаг байсан бол одоо тэд хоёр жилийн сургалтад хамрагдаж мэргэшсэн цагдаа болно, цагдаа мэргэжлийн алба болно. Энэ хавраас сургалт эхэлнэ. Энэ сургалтад хамрагдсан залуус дахин хоёр жилийн сургалтад хамрагдаж, цагдаагийн офицер болох боломж бүрдсэн.
Хууль зүйн яамны харьяа байгууллагын ажилтнуудыг эдгээр төгсөгчдийн дундаас сонгон шалгаруулж авч байх юм. Мөн цагдаагийн болоод хууль сахиулах байгууллагын удирдах ажилтны удирдлагын сургуулийн хөтөлбөр батлагдсан талаар Хууль зүйн сайд ярилаа.
Энэчлэн эрх зүйн шинэчлэлийн хуулиуд батлагдсантай холбоотойгоор Засгийн газар, Хууль зүйн сайдын батлах учиртай дүрэм журам, заавруудыг боловсруулах ажил ид хийгдэж байна. Мөн есдүгээр сарын 1-нээс эдгээр хуулиуд хэрэгжихтэй холбоотойгоор энэ салбарт ажиллаж буй хүмүүст сургалт хийх сургагч багш нарыг бэлтгэх ажлыг зохион байгуулж байна гэж хэллээ.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
