“Хэцүү анги” киноны гол дүрээрээ олны танил болсон, мисс Б.Бадамцэцэг АШУИС-д таван жил суралцаж, энэ сарын 15-нд сургуулиа “онц” дүнтэй төгсчээ. Тэрбээр эрүү, нүүрний эмгэг судлалаар мэргэшиж төгсөж байгаа аж.
Мисс бүсгүй энэ талаараа цахим хуудаснаа “За, энэ өдөр 5 жилийн турш эрдэмтэн багш нараасаа сурч мэдсэн зүйлээ шалгуулж, сургуулиа онц дүнтэй төгслөө. Эмч болох эхний шатаа давлаа. Сурч мэдэх зүйл зөндөө байна, Сайн эмч болохын төлөө урагшаа” хэмээсэн байна.



