-Аргын тооллын 5 сарын 23. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 17, хонгорцог-17 од, хөхөгчин могой, идэр барилдлагатай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:05-21:33.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. –Үс бүү засуул.
-Үхэр, тахиа, могой, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, үхэгсдийн үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, заргалдах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
