Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхлэх ээлжит хуралдаанаар сайд нар Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай, Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх ажээ. Хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Д.Дорлигжав танилцуулах ажээ.
| № |
Хэлэлцэх асуудал
|
Засгийн газрын гишүүн | |
| 1. | Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай* | С.БАЯРЦОГТ | |
| 2. | Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай | С.БАЯРЦОГТ | |
| 3. | Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| 4. | Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| 5. | Айлчлалын тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | |
| 6. | Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| 7. | Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| 8. | Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| 9. | Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| 10. | Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | |
| 11. | Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай1 | Д.ЭРДЭНЭБАТ | |
| 12. | Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай | З.БАЯНСЭЛЭНГЭ | |
| 13. | Журам шинэчлэн батлах тухай (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох) | Г.БАЯРСАЙХАН | |
| 14. | Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай | Г.БАЯРСАЙХАН | |
| 15. | Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр, 2014 оны 332 дугаар тогтоол) | С.ЭРДЭНЭ | |
| 16. | Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл | Р.БУРМАА | |
| 17. | Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай | Р.БУРМАА | |
| 18. | Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | |
| Танилцуулах асуудал | |||
| 19. | Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар | Д.ДОРЛИГЖАВ | |
| 20. | “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар | Г.БАЯРСАЙХАН | |
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
