Дотоодын сэтгүүлчдийг мэргэжлийн холбоодоор дамжуулж бүртгэнэ

2016 оны 05-р сарын 24 өдөр, 10 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг 5 дүгээр сарын 23-нд ГХЯ-нд ээлжит хурлаа хийж, “Хэвлэлийн төв”-ийн түрээсийн гэрээг эцэслэн батлах, дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын дээд түвшний хурлыг сурвалжлах гадаад, дотоодын 1000 гаруй сэтгүүлчид зориулж Шангри-Лад байгуулах “Хэвлэлийн төв”-ийн тохижилтын ажлыг “Event and Convention Service” ХХК гүйцэтгэх бөгөөд тохижилтын ажил 6 дугаар сарын 10-наас эхлэхээр гэрээг эцэслэлээ.

Гадаад, дотоодын сэтгүүлчдийн  бүртгэл 5 дугаар сарын 25-нд албан ёсоор эхэлж, гадаадаас ирэх 800 гаруй сэтгүүлчийг онлайнаар, харин дотоодын сэтгүүлчдийг хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсны дагуу мэргэжлийн холбоодоор нь дамжуулан бүртгэх юм. Бүртгэл 6 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх