АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс өчигдөр /2016.05.23/ үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа.
Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Үндэсний хорооны даргаар ажилласан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн хуралдааны явцад тээвэрлэлт, аюулгүй байдал, хамгаалалт гээд олон талын үйл ажиллагаанд идэвхтэй ажиллан, бүх талын арга хэмжээг авч авч тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан Ажлын хэсгийн нийт хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд8 их ажлын ард алдаа дутагдал гаргалгүй амжилттай гарсан Ажлын хэсгийн хамт олонд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс баяр хүргэн, талархал илэрхийлэв. Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалт хүртэл энэ эрчээрээ ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээгээд ажлын амжилт хүслээ.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны даргаар ажилласан Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж болон тус хорооны гишүүнээр ажилласан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарт талархлын бичиг дурсгасан юм.
Улсын Их Хурлын дэд дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны дарга Р.Гончигдорж уулзалтыг амжилттай зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын Ахлах албан тушаалтан, Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Л.Оргил, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны зөвлөхүүд, зохицуулагч, мэргэжилтүүдэд талархлын бичиг гардууллаа. Түүнчлэн Ази, Европын 32 орон болон Европын парламентын 170 төлөөлөгч оролцсон дээрх уулзалтын зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцсон ЗГХЭГ-ын Төрийн ёслолын алба, ГХЯ-ны Ёслолын газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудал, Цагдаагийн ерөнхий газар, Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээлэл, технолгийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн хамт олонд талархлын бичиг гардууллаа.
АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гадна АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт тус тус болох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Өнөөдөр хөх хулгана өдөр
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
