Нийслэлийн Сонгуулийн Хорооны гишүүд хуралдаж “Тусгаар тогтнол, эв нэгдэл” болон “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс нэр дэвшигчдийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд бүртгэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар тус хорооны Ц.Отгонбагана тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.Нийслэлийн сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн ИЗНН, МСДН-аас гадна хоёр эвслийг бүртгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцэн “Нэгдсэн Монгол эвсэл”-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Г.Уянга тэргүүтэй хүмүүс Нийслэлийн сонгуулийн хороонд шийдвэрээ эргэн харж, эвслээс нэр дэвшигчдийг бүртгэхийг хүссэн өргөдөл хүргүүлээд байсан юм. Нийслэлийн сонгуулийн хороо өргөдөл гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацаанд шийдвэрээ өөрчилжээ
Энэ талаар НСХ-ны гишүүн Ц.Отгонбагана “Орон нутгийн хурлын сонгуульд улс төрийн намууд эвсэж орох эрхтэй эсэх, эвслээс нэр дэвшигчдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж болох эсэх нь тодорхойгүй байгаа тул тайлбар, тодруулга авахаар УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Дээд Шүүхэд албан бичиг явуулсан. УИХ-ын Тамгын газрын архив дахь Сонгуулийн тухай хууль хэлэлцсэн хурлын тэмдэглэлтэй танилцсан.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ сарын 19-ний өдөр, Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 20-ны өдөр албан бичгээр зөвлөмж ирүүлсэн. Улмаар Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т орон нутгийн сонгуульд эвсэл орж болох асуудлыг нээлттэй орхисон байх тул Нийслэлийн сонгуулийн хороо хуралдаж Үндсэн хуульд нийцүүлэн иргэдийн сонгогдох эрхийг хангаж НИТХ-ын 2016 оны сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл болон Эх орончдын нэгдсэн эвслээс нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг энэ сарын 22-ны өдөр гаргалаа” хэмээв.
| № | Эвсэл нэр | Материал ирүүлсэн | Бүртгэгдсэн | Татгалзсан | Шалтгаан |
| 1 | ЭОНЭ | 5 | 4 | 1 | С.Рэнчинпагма нэр дэвшүүлсэн тогтоолд нэр нь байхгүй |
| 2 | ТТЭНЭ | 32 | 27 | 5 | Хуульд заасан насанд хүрээгүй 1
Т.Нямбат Бичиг баримт дутуу 2 Ш.Цэцгээ, Б.Санжаажав Бичиг баримт ирүүлээгүй 2 М.Төрбаяр, О.Базарваань/
|
Эх орончдын нэгдсэн эвслээс нийт 5 нэр дэвшигч НСХ-нд материалаа ирүүлснээс 4-ыг нь бүртгэгдсэн байна. Тус эвслийн нэр дэвшигч С.Рэнчинпагмыг эвслээс нэр дэвшүүлсэн тогтоолын хавсралтад түүнийг нэр дэвшүүлсэн тухай мэдээлэл байхгүй байсан гэдэг үндэслэлээр НСХ-ноос хасжээ. Харин Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс нийт 32 нэр дэвшигчийн материал ирүүлснээс 27 нэр дэвшигчийг бүртгэж 5 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, хуульд заасан насанд хүрээгүй 1, бичиг баримтын бүрдэл дутуу 2, баримт бичгээ ирүүлээгүй 2 нэр дэвшигч байжээ. Улмаар нийт 37 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 31 нэр дэвшигчийг НСХ бүртгэжээ.
Түүнчлэн бие даан нэр дэвшигч 19 иргэнээс өргөдөл ирүүлжээ. Өргөдлийг авч магадлан шалгаж шийдвэрлэсэн байна. Улмаар БЗД-ийн 10-р тойрогт бие даан нэр дэвшигч У.Даваажав, БЗД-ийн 9-р тойрогт нэр дэвшигч Ө.Мөнхбат, ЧД-ийн 42-р тойрогт нэр дэвшигч С.Энхбаяр, Налайх дүүргийн 45-р тойрогт нэр дэвшигч А.Туяабаатар нарыг НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэн шийдвэрлэжээ. Харин бусад нэр дэвшигчийн хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр бүртгэх үндэслэлгүй хэмээсэн байна.
Дээрхи шийдвэр нь Нийслэлийн Сонгуулийн Хорооны эцсийн шийдвэр гэдгийг гишүүд хэлж байна. Хэрэв гомдол гаргах тохиолдолд Захиргааны хэргийн шүүхэд хандах учиртайг хэллээ.
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
