Авлигатай тэмцэж 1400 цагдааг халжээ

2016 оны 05-р сарын 24 өдөр, 17 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Колумбын Цагдаагийн газрын удирдлага авлигатай тэмцэх зорилгоор өнгөрсөн 80 хоногийн хугацаанд цагдаагийн 1400 гаруй албан хаагчийг ажлаас нь халсан байна. Энэ тухай тус улсын хууль сахиулах байгууллагын томоохон албан тушаалтан мэдэгдлээ Генерал Хорхе Эрнандо Ньето өнгөрсөн хоёрдугаар сард 180 мянга орчим албан хаагчтай Колумбын Үндэсний цагдаагийн газрын дарга болсноос хойш өдөрт 18 орчим ажилтныг халж байгаа аж. Тэрбээр авлигатай тэмцэх зорилгоор тэднийг ажлаас нь халсан гэж мэдэгджээ. Үндэсний цагдаагийн хүчний томоохон албан тушаалтнууд биеэ үнэлэгчдийн сүлжээтэй холбогдсон талаар шуугиан дэгдээд байгаа энэ үед тус байгууллага олон нийтийн дунд нэр хүндээ сэргээхийг оролдож байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх