– Монгол наадам цогцолбор “Монгол хүү” хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр энэ жил анхны ажилдаа орсон гэсэн. Энэ арга хэмжээний зорилго юу вэ?
– Монгол наадам цогцолборын зорилго нь өөрөө Монголын уламжлалт баяр наадмыг хөгжүүлэх түүнийг дэлхий нийтэд сурталчилан таниулахад оршдог. Манай байгууллага Монголын үндэсний аялал жуулчлал, соёл спортын төвийг Хүй долоон худгийн дэнж дээр бий болгохоор гурван жилийн туршид ажиллаж байна. Одоогоор бид Улсын баяр наадам, Даншиг наадам, Сурын арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулаад явж байна.
Монголчууд бид үр хүүхдүүддээ өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс заншил, үндэсний өв соёл болсон сур харваа, үндэсний бөхийн спорт зэргээ уламжлуулан үлдээх ёстой юм. Тиймээс манай байгууллага Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяраар “Монгол хүү” хүүхдийн баярыг Хүй долоон худагт тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна. Бидний ирээдүй болсон үр хүүхдүүд нум сум харваж үзээгүй, морь унаж чадахгүйгээр өсөж хүмүүжиж байна. Тийм учраас хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үндэснийхээ спортыг сурталчилан таниулах үүднээс энэхүү баярыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн хүрээнд хүүхдийн баярын арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Чингисийн талбайд зохион байгуулагддаг. Гэтэл жилд ганцхан удаа баярладаг хүүхдүүд өдрийн талд нь тоглоомон дээр оочерлож үзэж харах зүйлгүйгээр энэ өдрийг өнгөрөөдөг.
– “Монгол хүү” хүүхдийн баяр хичнээн хүүхдийг хамруулах судалгаа байна вэ?
– Хүй долоо худаг өөрөө СХД-ийн газар нутагт оршдог. Тиймээс СХД-ийн ЗДТГ-тай хамтарч дүүргийн 32 хорооноос баярт оролцох хүүхдийн тоон судалгааг гаргасан байгаа. Одоогоор нэг мянга орчим хүүхэд баярт оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн Хүй долоо худагтай ойр байрлах төв аймгийн зарим сумдаас баярт оролцох хүсэлт ирж байна. Бидний зориго нийслэлийн бүх хүүхдийг хамруулж үндэсний хэмжээний хүүхдийн баяр зохион байгуулахаар ажиллаж буй учраас хотын төвөөс цагийн хуваарийн дагуу автобус явуулах болно. Тиймээс баярт оролцох хүүхдүүд автобусаар болон эцэг эхийн хамт өөрийн унаагаар хүрэлцэн ирэх боломжтой.
– Үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулаач?
– Өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, Өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” хүүхдийн баярын нэрэмжит Өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, Хүүхдийн дууны уралдаан, Хүүхэлдэйн зиноны баатарын дүрд хэн сайн хувирах вэ гэх оон тэмцээн уралдаан хөгжилтэй үзүүлбэрүүд багтаж байгаа.
– 2020 онд Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалт дуусна хэмээн зураг төсөл гарсан байдаг. Одоогийн байдлаар ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
– Манай байгууллага байгуулагдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Манай байгууллагын бүтээн байгуулалтын ажил бол дэс дараатай маш том цогцолборыг бий болгоход оршиж байна. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард улсын тусгай хэрэгцээнд гэж 12582 га газрынхаа асуудлыг шийдсэн. Энэ оны дөрөвдүгээр сард байгууллагынхаа ерөнхий төлөвлөгөөг батлуулсан. Одоо бид ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөгөө гаргаад явж байна. Монгол наадам цогцолборын бүтээн байгуулалтын төсөл гурван үе шаттай явагдах юм. 2013-2020 он хүртэл эрийн гурван наадмаа зохион байгуулах цогцолбор барих, 2021-2030 он, 2031-2040 гэсэн үе шаттайгаар. Тасралтгүй хөгжих бүтээн байгуулалтын ажил өрнөх юм. Цогцолборын бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа Хүй долоо худаг Монголын соёл спорт, аялал жуулчлалын төв болох учиртай
– Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хүй долоо худагт бүтээн байгуулалтын ямар ажил өрнөсөн бэ?
– Хүй долоо худагт авто зам, цахилгааны асуудал бүрэн шийдэгдсэн. Хуушуурын талбай, таван мянга орчим автомашины зогсоол, бусад зориулалтаар ашиглах талбай, боловсон ариун цэврийн өрөө, гэрэлтүүлэг гэх мэт ажлууд хийгдсэн. Эдгээр ажил 23 орчим тэрбум төгрөгөөр улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байгаа.
– Хүй долоо худагт зөвхөн наадам болдог гэсэн ойлголттой иргэд олон бий. Гэтэл танай дээр олон арга хэмжээ зохион байгуулагддаг юм байна. Ямар нэгэн төсөл, арга хэмжээг Хүй долоо худагт зохион байгуулах хүсэлт тавивал танай байгууллага нээлттэй хүлээж авдаг уу?
– Тйимээ, хамтран ажиллах асуудал дээр бид нээлттэй уян хатан ханддаг. Нэгэнт бид мөнгө зарцуулаад тэнд бүтээн байгуулалт хийж байгаа учраас өөрсдийн нөөц бололцоо дээр тулгуурлан арга хэмжээ зохион байгуулах тал дээр нээлттэй байдаг. Монгол наадам цогцолбор “Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийг хоёр жилийн туршид зохион байгуулж байна. Энэ ажиллагаанд бид аль болох олон иргэдийг хамруулахыг зорьдог. Учир нь нийслэл хотод амьдарч буй 1,3 сая иргэдэд спортын зөв дадлыг суулгаж, цэвэр агаарт гарахыг уриалдагт оршино. Үүнээс гадна Ерөнхий сайдын ивээл доорх Адуучин, БГД-ын 50 жилийн ойн наадам, Мото спорт сонирхогчдын уулзалт үзүүлбэр зэрэг үйл ажиллагаан дээр Монгол наадам цогцолбор нээлттэйгээр хамтарч ажиллаж байсан.
– Зуны улиралд ачаалал ихтэй ажилладаг юм байна. Өвлийн улиралд ямар арга хэмжээ байдаг вэ?
– Урин дулааны улиралд зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулж завгүй өнгөрдөг. Бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа учраас өвөл ажил багатай. Бид өвөлдөө өөрсдийн амралтын газраар амрагчдад үйлчлэхийг зорьдог. Цогцолборын ажил дуусах үед Хүй долоон худаг нийслэлчүүдийн очих газрын нэг яах аргагүй болох байх. Учир нь манайд өвлийн спортыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Бид зай талбайдаа өвлийн спортын зам, талбайг тусгаж ирсэн. Магадгүй манайд өвлийн олимп болох цаг хугацаа ойрхон байх.
– Монгол наадам цогцолборын ерөнхий төлөвлөгөө батлагдсан гэж сая ярилаа. Чухамдаа танайх ямар эх үүсвэрээс санхүүжих юм. Зуун хувь улсын хөрөнгөөр босох юм уу?
– Засгийн газраар ерөнхий төлөвлөгөөгөө батлуулна гэдэг маш том ажил. Бүтээн байгуулалтын ажил маань нэгдүгээрт улс нийслэлийн хөрөнгө оруулалтаар, хоёрдугаарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гуравдугаарт гадаад дотоодын зээл тусламжаар санхүүжих боломжтой . Үндсэндээ төр бол гол гол дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудлыг нь шийдээд өгөхөөр үүнийг дагаад хувийн хэвшлийнхэн маш ихээр орж ирдэг. Ресторан, тоглоомын төвүүд гээд жижиг бүтээн байгуулалт нь өөрөө босоод ирэх зүйл.
– Дэлхий дахинаа морин тойруулга их хөгжиж байна. Үүн дотор бооцоот морин уралдаан бол нэлээдгүй ашигтай ажилладаг гэх. Танайх энэ талаар хэр сонирхсон бэ?
– Ерөнхий төлөвлөгөө нь дотор морин парк гэж яваа. Энэ нь жороо морь, морин тойруулга гэсэн хоёр үйл ажиллагаатайгаар явах юм. БНСУ –ын морин спортын холбооны ерөнхийлөгчтэй уулзаж байхад надад нэг түүх ярьж байсан. 1970 оны үед их хуралдаа хоёр асуудал өргөн барьсан байгаа юм. Нэгдүгээрт усан онгоцны үйлдвэртэй болох дараа нь морин спортыг хөгжүүлэх гэсэн асуудлыг өргөн барихад тухайн үеийн парламент нь морьгүй байж морин спорт хөгжүүлнэ гэж юу байхав гээд дэмжээгүй юм байна. Өнөөдөр бол Солонгос улс 40 мянган хүний суудалтай морин тойруулгатай тэр нь улсынхаа өмч хэмээн явдаг. Долоо хоногт хоёр удаа бооцоот морин уралдаан болдог байхад жилд 2 их наяд 300 тэрбум вонь олдог гэж байгаа. Монголчууд бидэнд морь нь байна. Дэлхийн хаана ч байхгүй хол зайд бид уралдаж ирсэн ард түмэн. Энэ гайхамшигтай зүйлийг дэлхийд зарлаж Монгол морийг брэнд болгож Хүй долоо худагт морин уралдаан зохион байгуулах нь бидний зорилгын нэг хэсэг. О.Ачиймаа

Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын х
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
