Өнөөдрийн байдлаар нийслэлд сая гаруй иргэн бий. Иргэдийн төвлөрөл бий болохын хэрээр иргэдийн эрүүл амьдрах орчин нөхцөл, нийслэлийн өнгө, хотын соёл гэдэг асуудал ихээхэн яригдах болсон. Гэвч тав алхаад л хог, тэжээвэр амьтны ялгадас, нус, цэр, шүлс хотын зах, төв гэлтгүй хаа сайгүй харагдана. Энэ нь манай иргэдийн ухамсар сэтгэхүй, хотын соёлтой шууд хамааралтай асуудал юм.
Тиймээс МЗХ “Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөнийг 2016. 05. 28-нд зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд эрүүл мэнд, хот төлөвлөлтийн салбарынхан, нийтийн тээвэр, нийслэлийн тохижилт үйлчилгээний ажилтнууд, иргэдийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгч, худалдааны төвүүд болон найман нэрийн бараа, түргэн үйлчилгээний цэгт арилжаа наймаа эрхлэгчид, зэрэг салбар бүрийнхэн оролцох аж.
Тэд өнөөдрийн нийслэлд иргэдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангах дэд бүтэц соёлын орчин бүрдсэн эсэх, иргэдийн сэтгэлгээний хандлага зэрэг “Нийслэлийн өнгө-Хотын соёл”-д нөлөөлж буй асуудал бүрийг хэлэлцэж, шийдэл хайх аж. Өөрөөр хэлбэл тухайн орчинд нь ажиллаж, амьдарч буй иргэд өнөөдрийн нийслэлийн хачиргүй үнэнийг ярьж, орчны бохирдлын асуудлыг даргын шийдвэрээр бус иргэдийн идэвхи оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцэнэ.
Залуучуудын байгууллагаас уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй гол зорилго нь иргэн бүр тухайн асуудлыг ярьдаг хэдий ч түүнд өөрөө оролцдоггүй учраас тэднийг нэг дор уулзах боломжоор ханган, асуудлыг өөрсдийнх оролцоотой хэрхэн шийдвэрлэж болох асуудлыг хөндөхөд чиглэгдсэн байна. Түүнчлэн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, шинэлэг санаа бүрийг нэгтгэн шийдвэр гаргах, бодлого боловёруулах түвшнийхэнд хүргүүлэхээр болжээ.
“Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөн нь эрүүл орчинд амьдрахыг хүсдэг нийслэлийн иргэн бүрт нээлттэй бөгөөд иргэн бүр хотын соёлд суралцвал эргээд эрүүл, тав тухтай нөхцөлд ажиллаж, амьдрах орчин бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
