Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг хилээр гарахыг хоригложээ

2016 оны 05-р сарын 26 өдөр, 10 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг өчигдөр хилээр гарахыг нь хоригложээ. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа,

ХИЛЭЭР ГАРАХЫГ МИНЬ ХОРИГЛОВ

Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчихаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов. Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол… та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав” хэмээсэн байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх