Зика вирусны халдвар авсан дөрөв дэх тохиолдол баталгаажлаа

2016 оны 05-р сарын 26 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Латин Америкийн зарим оронд тархаад байгаа Зика вирусийн халдвар авсан нь тогтоогдсон дөрөв дэх тохиолдол гарсаныг ОХУ-ын Мэргэжлийн хяналтын Улсын эрүүл ахуйн ерөнхий эмч Анна Попова нотолсон гэж INTERFAX.RU мэдээллээ.

“Дөрөв дэх тохиолдол баталгаажлаа. Энэ удаагийн халдвар авсан иргэн Доминикан улсаас ирсэн” Анна Попова сэтгүүлчдэд ярьсан байна.

Халдвар авсан эрэгтэй Доминикан улсад амраад иржээ. ОХУ-ын хилээр орж ирсэнээс хойш дөрөв хоногийн дараа өвчтөн эмнэлэгт хандсан байна. Тэр болтол өвчтөнд ямар нэг шинж тэмдэг мэдэгдээгүй аж.”Тиймээс халдвар авах магадлалтай улс оронд байсан бүх хүн өөрийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, анзаарч байхыг хүсч байна” гэж ерөнхий эмч зөвлөжээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх