Австралийн Мельбурн хотын нэгэн иргэн дансандаа гэнэт л 88,4 сая ам.доллартай болжээ. Банкны ажилтнуудын алдаа мань эрийг ийн азтан болгосон байна.
Тэрбээр уг мөнгийг үрэн таран хийж болох байсан ч шударга зан гарган банк руу утасдаад мөнгөө буцааж авахыг сануулжээ.
Харин Commonwealth Bank 88 саяын “үнэтэй” алдаагаа хоёр долоо хоногийн дараа л залруулсан байна.
