“IBIZA OUT 2016” хөгжмийн наадмын тасалбар худалдаанд гарлаа

2016 оны 05-р сарын 27 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Зуны хамгийн сонирхолтой, өнгөлөг наадмын нэг болох “IBIZA OUT 2016 dance music festival”-ын тасалбар худалдаанд гарлаа.

Дэлхийн залуучуудын эрх чөлөөний бэлэг тэмдэг гэгддэг Ибиза арлын нэрээр нэрийдсэн, эх дэлхийн соёлтой залуусын төлөө уриатай “IBIZA OUT” хөгжим бүжгийн наадам нь ирэх зургаадугаар сарын 17,18-ний өдрүүдэд буюу ердөө хоёрхонөдөр Монгол шилтгээнд 13:00-03:00 цагийн хооронд зохиогдоно.

Наадмын тасалбарын тухайд гэвэл хоёр төрлийн тасалбар худалдаанд гарсан байна. Үүнд: Early bird ticket. Энэхүү тасалбараар зургаадугаар сарын 17-нд хоёр хүн нэвтрэх эрхтэйгээс гадна олон байгууллагын хөнгөлөлтийн купон дагалдаж байгаа юм.Харин 2 day Pass тасалбараар хоёр өдрийн турш үйлчлүүлэх эрхтэй бөгөөд мөн адил олон урамшуулал, хөнгөлөлт дагалдаж байна.

Тасалбарыг www.ticket.mn -ээс захиалж 1900-1800 утсаар холбогдон үнэгүй хүргүүлэх боломжтой.

Эхний 150 хүнд 6IX сэтгүүлийн эхний дугаар үнэгүй дагалдах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 80009500 утсаар авах боломжтой.

Билет худалдаалах салбарууд:

1. Hi-Fi Төв салбар Улсын Их Дэлгүүрийн зүүн өмнө 44-р байранд төв замруугаа харсан байрлалтай. 10:00 – 21:00 Утас:11-333555

3. Улсын Их Дэлгүүрийн 5 давхарт байрлах Оранж Рекордс. 09:00 – 22:00

4. Скай их дэлгүүрийн 2-р давхарт Hi-Fi Скай салбар. 09:00 – 22:00 Утас: 11-314874  тус тус худалдаалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх