Улсын Их хурлаас хуульчлан баталсан “Жагсаал цуглаан хийх тухай журам”-д гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ гэж заасан байдаг. Энэ журмын дагуу Чингис хааны нэрэмжит талбайд жагсаал цуглаан зохион байгуулах болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргаж, зөвшөөрөл авдаг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэд аж ахуйн нэгжээс 2016 оны 5 дугаар сарын 28-ний өдрөөс 6 сарын 18-ныг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан 12 төрлийн үйл ажиллагааг Чингисийн талбайд зохион байгуулахаар хүсэлт ирүүлэн, зөвшөөрөл авчээ. Тодруулбал 5 дугаар сарын 28-нд “Монгол цэргийн жавхаа” уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ болох бол 5 дугаар сарын 31-нд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас “Дэлхийн сүүний өдөр”-ийг Чингисийн талбайд тэмдэглэх зөвшөөрөл авсан байна.
Мөн 6 дугаар сарын 1-ний өдөр Олон улсын Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаа болох бол 6 сарын 4-нд “Найраг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Олон улсын марафон, 6 сарын 5-нд Мэдээллийн технологийн газраас Wi Fi сүлжээний нээлтийн ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт ирүүлж, зөвшөөрөл авчээ. Түүнчлэн 2016 оны 6 дугаар сарын 07-нд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт, 6 дугаар сарын 7-8-ний өдрүүдэд Хөгжлийн банкнаас Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгуулах юм байна. Харин 6 сарын 18-нд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл урлагийн газраас “Экстрим крейв” амьд хөгжмийн тоглолтыг зохион байгуулахаар зөвшөөрөл авчээ. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 6 дугаар сард Чингис хааны нэрэмжит талбайд үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрлийг нэмж олгохгүй юм байна.
Чингисийн талбайд 6 сарыг дуустал арга хэмжээтэй
2016 оны 05-р сарын 27 өдөр, 18 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
