Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

2016 оны 05-р сарын 31 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри энэ оны 6 дугаар сарын 5-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Мөн Монгол Улсын төр, засгийн тэргүүн нарт бараалхаж, Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх