Өнөө цагт хувцас зөвхөн хэрэглээ эсвэл гангараа биш хувь хүний үзэл бодлыг илэрхийлэх болжээ. Дэлхийн хамгийн том брэндүүдийн нэг “Dolce & Gabbana” анх Мэрилин Монро, Мухамэд Али, Наоми Kэмпбэлл зэрэг оддын зураг болон тэдний хэлсэн алдартай үгийг хэвлэсэн футболкыг зах зээлд нэвтрүүлж, тэр нь залуусын дунд өндөр эрэлтэй байжээ.
Тэгвэл зургаан найз залуус нэгдэн, дизайнер н.Цэрэндолгорын санаачилга, загвараар “Трэнд” нэртэй монгол брэнд урлажээ. Тэдний залууст хүргэх анхны хувцас нь олон угаалт, эдэлгээ даах загварлаг футболк.
“Трэнд” брэнд худалдаанд буй олон футболкоос ялгарах онцлогтой, тэр нь олонд танигдсан, залууст үлгэр дуурайл болохуйц тамирчин, жүжигчин, загвар өмсөгчдийн зурагтай, тэдний хэлсэн ишлэл үгтэй байх юм.
“Трэнд” брэндийг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ эхлэл ковероор дэлхийн кино урлагийн салбарт салбарынхнаасаа түрүүлж хөл тавьсан, жүжигчин Б.Амарсайхан, дэлхийн мэргэжлийн боксийн рингэнд Монголынхоо нэрийг мандуулж яваа, олимпийн мөнгөн медальт Б.Төгсцогт, мөнхийн залуу хатагтай, загвар өмсөгч П.Одгэрэл, залуу загвар өмсөгчдөө манлайлж буй Б.Ялгуун нарыг сонгожээ.

Энэхүү футболк нь чанар дизайны хувьд бусад брэндүүдтэй эн зэрэгцэхүйц гэдгийг бүтээгчид маань бахархалтайгаар онцолж байсан юм.
Харин одоо залуус дээрх дөрвөн хүний хэнийх нь дүр зураг, ишлэл үг өөрт нь таалагдсан бэ гэдгийг сонгоод, “Гүмүда” залуусын дэлгүүрээс худалдан авах боломжтой боллоо.
Жижиг, дунд, том буюу S, M, L гэсэн размертай, хар, цагаан өнгөний сонголт бүхий эрэгтэй, эмэгтэй загварын “Трэнд” брэндийн футболк материалаасаа хамаараад залууст худалдаалах үнэ бага зэрэг өндөр байж болзошгүйг үйлдвэрлэгчид тайлбарласан. Мөн оёдлын үйлдвэрлэл нь жигдрээд ирвэл залуусынхаа өнгөний сонирхол, сонголтыг харгалзан, футболкны өнгө, ковер зургийг олшруулах аж. Нэг зүйл сануулахад, үйлдвэрлэл эхэлж буй учир одоохондоо захиалга авах боломжгүй юм байна.
Д.ЖАГАР
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
