АСЕМ-ын Үйлчилгээ соёл урлаг, хоол хүнс ба түүний аюулгүй байдал хариуцсан ажлын хэсгийн 16 дугаар хуралдаан 6 дугаар сарын 2-нд НЗДТГ-ын хурлын танхимд болж, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах төсөв, “Улаанбаатар Смарт Карт” ХХК- наас ирүүлсэн санал зэргийг хэлэлцлээ.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын үеэр ирэх гадаадын зочид төлөөлөгчдөд монгол зан заншил ахуй, урлаг соёлыг сурталчлах “Нүүдэлчдийн наадам”-ыг 7 дугаар сарын 15-нд “Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулах бөгөөд энэ үеэр ардын болон язгуур урлагийн тоглолтууд, эрийн гурван наадам, монгол зан заншил ахуйг харуулсан бусад арга хэмжээийг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Наадмын зочдод зориулан гэр хэлбэртэй тайз засахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар тайз болон бусад чимэглэлд шаардлагатай төсвийг хэлэлцэж, Үндэсний зөвлөлийн хурлаар батлуулахаар тогтлоо.
Мөн Монгол Улсын нүүр царайг илтгэх Хүндэт харуулын хувцсыг шинэчлэх, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтод үндэсний хэв шинж бүхий хэсэг оруулах, үүнд шаардагдах хувцас хэрэглэлийн төсвийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
“Улаанбаатар Смарт Карт” компани АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад зориулан иргэдийн нийтийн тээвэрт ашиглаж байгаа “U money” картыг АСЕМ-н албан ёсны лого, АСЕМ-ын 20 жилийн ойн логотой гаргах саналаа ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа. Шинээр гаргах карт нь АСЕМ-ын 20 жилийн ойн шуудангийн маркийн эх загвартай ижилхэн байхаар төлөвлөж байгаа бөгөөд 2000-5000 ширхэгийг хэвлэх саналтай байгаа аж.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
