УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр /2016.06.02/ Япон Улсын Сайтама муж дахь “Шибасаки” компанийн үйл ажиллагаатай танилцав. 1956 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь Япондоо 3 үйлдвэртэй. Харин салбар болон охин компаниуд нь Монгол, Вьетнам, Тайланд, Филиппин, Малайз, Сингапур, Индонез, АНУ-д байрладаг байна. Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааны хувьд, 2004 онд “Мон Шибасаки” хамтарсан компанийг үүсгэн байгуулсан бөгөөд 30 ажиллагсадтай, 2000 м2 талбай бүхий үйлдвэрт 12 тоон мэдээллийн өндөр нарийвчлалт метал боловсруулах машин, энгийн токарийн 3 машин суурилуулан ажиллаж байгаа аж. Тус үйлдвэр жилдээ 2-5 сая ам.долларын үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон, Индонез зэрэг улсад нийлүүлдэг болохыг тус компанийн ТУЗ-ийн дарга Х.Шибасаки хэллээ.
Тус компани нь автомашины бензин насос, тормоз, хүч дамжуулагч зэрэг автомашины эд ангийн жижиг деталь, суудлын бэхэлгээний ган татуурга зэрэг өндөр нарийвчлалтай жижиг метал эд анги үйлдвэрлэдэг байна. Өндөр нарийвчлалтай токарийн машин, эд анги зорж угсрах робот машинтай юм байна. “Мон Шибасаки” компани ажилчдыг Японд бэлтгэх үүднээс дадлагажигч ажилчин хүлээн авах журмын дагуу өөрийн шугамаар хүлээн авч ажиллуулахаас гадна ЖИТКО байгууллагын эрх бүхий зуучлагч байгууллагын шугамаар дадлагажигч ажилчин хүлээн авч байна. Одоо Японд 8 монгол ажилчин метал боловсруулах машин болон чанар шалгах тасагт ажилладаг байна.
УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид тус үйлдвэртэй танилцах үеэрээ “Шибасаки” компанид ажиллаж байгаа монгол ажилтнуудтай уулзав. Эдгээр дадлагажигч монгол ажилтнууд чанар шалгагчийн хэсэгт ажилладаг. Тэд Японд 3 жилийн хугацаатай ажилахаар ирдэг бөгөөд уулзалтын үеэр ажлын нөхцөл болон бусад асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлэхдээ, цаашид Япон Улсад ажиллаж буй Монгол ажилтнуудын нийгмийн даатгалын санд төлдөг болгох асуудлыг Монгол Улсын Засгийн газраас яаралтай ажил хэрэг болгох талаар ажиллах шаардлагатай гэлээ. Мөн ирэх намраас Японы парламент гадаадаас ирж буй дадлагажигч нарын ажлын нөхцлийг сайжруулан, цалин хөлсний хэмжээг тэгшитгэх асуудлыг шийдвэрлэх тухай хуулийг батлах гэж байгаа талаар ярилцав.
УИХ-ын дарга нарны зайн дэлгэц үйлдвэрлэдэг “Санкоо Сейки” компани, Сайтама мужийн Хонжё хотын Күрисаки тосгонд монголд үйлдвэрлэсэн нарны зайны 6400 дэлгэц ашигласан 10 мегаватт хүчин чадалтай нарны эрчим хүчний цахилгаан станц байгуулсан нь амжилттай ажиллаж байна. Тус компанийн ерөнхийлөгч Т.Шимизү Монгол, Японы харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс Сайтама мужийн жижиг дунд үйлдвэрийн эздийг уриалан 2011 оноос жил бүр 15-20 хүн оролцсон бизнес аяллыг Монголд зохион байгуулж иржээ. УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид нарны зайны 6400 дэлгэц болон үйл ажиллагааных нь талаар тус компанийн монгол ажилтнуудтай уулзаж ярилцав. Энэхүү үйлдвэр нь “TUV Rheinland” Япон Улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториас олон улсын чанарын стандарт, Монгол Улсын Стандарт хэмжилзүйн төвөөс ISO-9001-ийг авсан байна.

Бүтээгдэхүүнээ “Wolf” /Чоно/ нэрээр 2013 оны 01 дүгээр сараас эхлэн Япон Улс руу экспортолж байгаа бөгөөд цаашид АНУ, Европ, ОХУ руу экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монголын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж, хөдөөгийн айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах “100 мянган нарны гэр” хөтөлбөрийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, сумдын эмнэлэг, сургууль, нийтийн үйлчилгээний газруудыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, худгаас ус татах болон газар тариаланг усжуулахад нарны эрчим хүчийг хангах зэрэг хөтөлбөрт оролцох төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд танилцуулав.
УИХ-ын дарга З.Энхболд “Шибасаки” болон “Санкоо Сейки” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, Б.Баярсайхан, “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбат, Дадлагажигч ажилтны шилжилт хөдөлгөөний төвийн дарга Ш.Батдэлгэр болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
