Сэлбийн гүүр орчмыг тохижуулах ажил 2011 оноос эхэлж, 2014 оны наймдугаар сард 350 метр газрын тохижилтын ажил дууссан билээ.Төслийн гүйцэтгэгчээр “Норбу” ХХК ажилласан бөгөөд Нийслэлчүүдийн амарч тухлах газар нэгээр нэмэгдлээ хэмээн хэн хүгүй ам сайтай байсан.
Гэтэл энэ хавраас эхлэн далан лаг шавраар дүүрч, урсгал нь тасалдахад хүрээд байна. Лаг шавраар дүүрсэн даланг цэвэрлэх ажлыг Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн зүүн салбарын ажилтнууд бүтэн сар хийж, 1,700 тонн лаг шавар гаргаад байгаа ажээ.
Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэлийн далан сувгийн ажилтан Д.Гөлөгдэмбэрэл “Энэ инженерийн байгууламжийг хийхдээ машин орж, гарах зам хийгээгүй, яаж цэвэрлэх технологийг боловсруулаагүй учраас цэвэрлэхэд маш түвэгтэй байна.Гүйцэтгэгч “Норбу” гэх компани гэрээнийхээ хугацаанд лагаа цэвэрлээгүй хаяад явсан.
Ингээд хуримтлагдсан лагийг цэвэрлэх ажил манайд оногдож, 12 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарган ажиллаж байна. Цэвэрлэгээний ажилд Нийслэлээс 60 сая төгрөг төсөвлөсөн. Тэр хөрөнгө нь ч одоо дуусч байна.15 метр өргөнтэй 220 орчим метр урт талбайд тунаж тогтсон лагийн 30 гаруй хувийг буюу 1,700 тонныг гаргаад байгаа. Дахиад 3-4 мянган тонн лаг гарах байх. Саяхан нэг лагийн насостой болсон. Туршиж үзэх гээд бэлтгээд л байж байна” гэлээ.
Сэлбийн гүүр орчмын 350 метр газар тохижуулах төслийн нийт өртөг хоёр тэрбум орчим төгрөг бөгөөд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн.
Тохижилтын ажлын хүрээнд голын эргийг зүлэгжүүлж, даланг чулуун хавтангаар бүрэн, чулуун зам шат хийсэн ба хамгийн их хөрөнгө, цаг хугацаа шаардсан ажил нь голын усан доор хийгджээ. Ингэхдээ голын урсацыг өөрчилж доорх бохирдсон хөрсийг хуулан авч, шинээр хайрга дэвсээд, бетон цутган, ус нэвтэрдэггүй гялгар уутаар хучаад усыг эргүүлэн урсгасан байна.
Үерийн усаар лаг шавар хог орж ирнэ гэдгийг тооцоолоогүй, “нүд хуурсан” бүтээн байгуулалт хийсэн гүйцэтгэгч компани, хууртаад ажлыг нь хүлээгээд авчихсан албаныханы “лайг” Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд үүрч, 1,700 тонн лагийг хүрздэж гаргаад байна.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэ
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн и
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
