АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 29 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 2-нд болж, дээд түвшний уулзалтыг угтаж зохиогдох дагалдах хурлуудын зардлын төсөв, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын урьдчилсан тойм төсөв, “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах зардлын төсөв зэргийг хэлэлцлээ.
Дээд түвшний уулзалтын урьдчилсан төсөвт, арга хэмжээ болох “Шангри-ла” төв, түнш орнуудын дээд хэмжээний зочид байрлах “АСЕМ вилла” хотхоны түрээсийн зардал, төлөөлөгчдөд зориулсан бэлэг дурсгалын зардал зэрэг багтаж байгаа аж.
Зочид төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээг зохион байгуулах төсөвт урлаг соёл, наадмын арга хэмжээ, дэд бүтэц, талбайн бэлтгэл ажил, хамгаалалт, аюулгүй байдал, хоол хүнсний хангамж түүний аюулгүй байдлын талаар нийт 4 багц төсөв багтсан байна.
Эдгээр төсөвтэй Үндэсний Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцаж, хэд хэдэн чиглэлээр хэмнэх боломж байгааг судалж, хэрэгжүүлэхийг Сангийн яамныханд үүрэг болголоо. Мөн арга хэмжээ зохиогдох газруудад цахилгаан тасрахаас сэргийлж нэмэлт дизель станц байрлуулахыг даалгав.
Түүнчлэн “АСЕМ вилла” хотхонд түнш орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын автомашины зогсоол байгуулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
