ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар А.Эрдэнэтуяаг томиллоо

2016 оны 06-р сарын 03 өдөр, 16 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд  өнөөдөр  Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон  А.Эрдэнэтуяаг  хүлээн  авч уулзаж,  ажилд нь амжилт хүслээ.

 Уулзалтаар яамны зүгээс бодлогын түвшинд хийж хэрэгжүүлж байгаа  ажил болоод цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа товч мэдээлэл хийлээ.

 Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа баг болж ажиллах боломж олгосон С.Ламбаа сайддаа баярлалаа. Богино хугацаанд олон ажлыг амжуулж  ажиллах болно гэлээ.

Төрийн нарийн бичгийн даргаар  томилогдсон А.Эрдэнэтуяагийн хувьд салбараа мэддэг өмнө нь жил гаруйн хугацаанд энэ албыг хашиж байсан  туршлагтай нэгэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх