Энэ жил гурав дахь жилдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд, спортын яам, нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран “Улаанбаатар марафон-2016” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгууллаа. Уг арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нар оролцов.
Марафоныг мэргэжлийн болон сонирхогчдын төрөлд явуулсан бөгөөд нийт 23 890 гүйгч онлайн бүртгэлд хамрагджээ. Мөн АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Итали, Австрали, Япон, Канад, Чех, Испани, Солонгос, Хойд солонгос, Арабын нэгдсэн Эмират улс, Турк зэрэг 21 орны 114 гүйгч оролцов. Дэлхийд марафоны төрлөөр алдартай Кени улсын хоёр тамирчин урилгаар оролцлоо. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцсон бол сонирхогчид 10000, 5000, 1.5 км-ын зайд гүйв.
Бүтэн марафонд Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Б.Мөнхзаяа нар ангилалдаа түрүүллээ. Мөн энэ удаагийн тэмцээнд урилгаар оролцсон Японы гүйгч Ямамото Ёшихиро хагас марафонд III байр эзэлсэн бол анх удаа оролцсон Кенийн тамирчид бүтэн марафонд V, VI байрт оржээ.
“Улаанбаатар марафон-2016” тэмцээний хамгийн ахмад гүйгч Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэн, 69 настай Г.Аюур хагас марафонд гүйжээ.
Марафоны дүнг танилцуулья:
Бүтэн марафон \42 км 195 метр\
Эрэгтэй:
- Алтан медаль: Б.Сэр-Од – 2 цаг 18 минут 26 секунд 91 доль
- Мөнгөн медаль: Ц.Бямбажав – 2:21.11.51
- Хүрэл медаль: Ж.Олонбаяр – 2:23.16.07
- IV байр: Д.Гантулга
- V-VI байр: Доминик Пэмои, Жулис Арилэ \хоёул Кени\
- VIII байр: П.Отгонбаатар
- Алтан медаль: Б. Мөнхзаяа – 2 цаг 37 минут 57 секунд 09 доль
- Мөнгөн медаль: Л.Отгонбаяр – 2:45.48.13
- Хүрэл медаль: И.Санжидмаа – 2:47.54.00
- IV байр: Б.Бадамхатан
- V байр: Б.Долгормаа
- VI байр: Мария Ижаис \Финланд\
- VII байр: Ким Мин Сун \БНСУ\
- VIII байр: Цүй Ю Шиа \БНХАУ\
Эрэгтэй:
- Алтан медаль: Н.Мөнхбаяр
- Мөнгөн медальл: Б.Суврагахайрхан
- Хүрэл медаль: Ямамото Ёшихиро \Япон\
- IV-X байр: Г.Одхүү, Б.Доржпалам, С.Чинбат, Сауржан, Л.Лхагва, С.Батбаяр, Б.Цэнгүүн
- Алтан медаль: Ч.Шинэцэцэг
- Мөнгөн медаль: Г.Хишигсайхан
- Хүрэл медаль: Б.Дуламсүрэн
Эрэгтэй:
- Алтан медаль: Болдоо
- Мөнгөн медаль: Гүррагчаа
- Хүрэл медаль: Энхтамир
- Алтан медаль: М.Сэмжид
- Мөнгөн медаль: Н.Дулам
- Хүрэл медаль: Ж.Халиунаа нар эхний байруудад оржээ
Сонирхогчдийн гүйлтийн 10000 метрийн зайн тэргүүн байрыг 500.000 төгрөгөөр, 2 дугаар байрыг 400.000 төгрөгөөр, 3 дугаар байрыг 300.000 төгрөгөөр, 5000 метрийн зайн гүйлтийн 1 дүгээр байр 300.000 төгрөг, 2 дугаар байрыг 250.000 төгрөг, 3 дугаар байрыг 200.000 төгрөгөөр тус тус шагнав. Мөн тэмцээний бүх төрөлд 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
