Сайн байна уу?
Танд энэ өдрийн амгаланг айлтгая Бидний хайртай охин Өнөмөнх 2013.10.08-нд төрсөн бөгөөд зүрхний цооролттой онош тогтоогдож 2014.11.26-нд Солонгос улсын Сежон эмнэлэгт зүрхний хагалгаанд орж, түүнээс хойш одоог хүртэл хэл ярианы хөгжил нь зогссон. Дахин сонсголын шинжилгээ өгөхөд олдмол дүлий болох нь сонсгол судлалын дэлгэрэнгүй шинжилгээгээр батлагдсан.
“Cochlear implant” буюу сонсгол суулгах мэс ажлыг маш яаралтай хийлгэхгүй бол дахин сонсголтой болох боломж алдагдана гэсэн хүндхэн мэдээг хариу болгон ирүүлжээ.
Бяцхан охин маань дараалан ирэх өвчин шаналалыг насандаа ахадсан их тэвчээр гаргаж, сайхан сэтгэлт хүмүүс, сайн эмч нарын ачаар цаг хором бүр тэмцэж байгаа боловч бүрэн эдгэрэхэд цаг хугацаа, эмчилгээний зардал нэмж олох гэнэтийн шаардлага гарч байгаа бөгөөд, эцэг эх бидний зүгээс… элэг нэгт Монгол түмэн та бүхнээсээ тусламжийн гараа сунган охинд маань эрүүл жаргалтай урт удаан амьдрах итгэл найдварыг хайрлах, хандивын аянд нэгдэхийг чин сэтгэлийн гүнээс хичээнгүйлэн гуйж байна.
Сайхан сэтгэл, сайн санааны үзүүрт үргэлж гэрэл гэгээ, баяр баясал байдаг болохоор эрхэм таныг бяцхан охинд маань тусална хэмээн итгэл найдвар тавин энэхүү захидлыг илгээж байна.
Дашрамд онцлоход энэхүү аяныг зохион байгуулан идэвх зүтгэл гарган байгууллагаараа дэмжин ажиллаж буй “25-р суваг tv” “Уранхүч” ХХК, “Цахимхөтөч” карт, “Color Design House” “Алтан алим” ХХК–ийн хамт олонд чин сэтгэлийн гүнээс талархаж байна.
Хүндэтгэсэн: Аав: Ц.Дөлгөөн Ээж: Н.Энхзул
Бидэнтэй холбоо барихыгхүсвэл: 9927-0129, 9927-2129
Бидэнд туслахыг хүсвэл: Хаанбанк : 5016304201 Ц.Дөлгөөн
Сайн үйлс дэлгэрэх бүрийд, буян хурж буцаан ивээгдэх болтугай.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
