Сэрэмжлүүлэг

2016 оны 06-р сарын 06 өдөр, 09 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

2016 оны 6 сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу зорчиж явсан 9067 УБА улсын дугаартай Истана маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай 2 иргэн нас барж 6 иргэн гэмтсэн байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж, гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн бөгөөд авто ослын шалтгааныг тодруулахаар БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Сүүлийн үед БНХАУ-д зорчиж байгаа монгол иргэд авто осолд орох, гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байгаа тул тус улсад зорчихдоо анхаарал, болгоомжтой байхыг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх