Дуучин Ж.Алтанцэцэг унаган нутгийнхаа багачуулыг тоглоомын талбайтай болгоно

2016 оны 06-р сарын 06 өдөр, 13 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг унаган нутаг Налайхдаа сэтгэлийн уяатай нэгэн. Тэрээр жил бүр хүмүүнлэгийн ажил хийж хүүхэд, багачуудыг баярлуулдаг юм. Налайхчууд ч түүнд байнга талархалтай ханддаг. Энэ жилийн хувьд гавьяат маань  хүүхдүүд олноороо цугларан тоглодог тоглоомын талбайг тохижуулан жишиг талбай болгохоор ажлаа эхлүүлжээ. Дуучин маань хүүхэд насаа уурхайчны хотхонд  өнгөрүүлсэн болохоор зүүдэн багын нутагтаа бага ч болов бүтээн байгуулалтын ажил хийх хүсэлтэй. Түүнтэй утсаар холбогдож, ажлын явц хэр байгааг лавлахад “Тохижилтын ажил урагшилж байна, наадмын үеэр хүлээлгэж өгнө. Зарим хүмүүс бидний хийж байгаа ажлыг сонгуультай андуураад байх шиг байгаа юм. Энэ ажил сонгуультай ямар ч холбоо байхгүй.  Сонгууль болдгоороо болно, харин бид нутаг орондоо бүтээн байгуулалтын ажил хийж байна. Жил бүр надтай хамтран ажилладаг, намайг дэмждэг найз бүсгүйчүүддээ баярлалаа. Энэ удаад дэмжлэг авахаар Налайхаас гаралтай  хүмүүст хандсан, тэд нар маань сайхан хүлээж авч байна. Мэдээж олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэж байгаа учраас багачууддаа зориулсан тоглоомын талбай  их гоё болох байх” гэв. Ж.Алтанцэцэг гавьяат  2011 оноос эхлэн жил бүр хүүхдийн баярын үеэр хүмүүнлэгийн аян зохион байгуулдаг болсон бөгөөд энэ  жил  томоохон бүтээн босголт санаачилсан нь энэ аж. Налайхын багачуул   тун удахгүй түүнд баярлалаа гэж хэлэх байх. altaa4

altaa2 altaa3

 Н.Дөлгөөн

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх