НЬЮ-ЙОРК. /Yonhap/. Өмнөд Солонгосын технологийн аварга компани болох “Samsung electronics” пүрэв гарагт фитнесс хэрэглээний 2 шинэ бүтээгдэхүүнийг танилцууллаа.
Эдгээр нь “Gear Fit2” фитнесс хэмжигч болон “Gear Iconx” утасгүй чихэвч юм. Эдгээр бүтээгдэхүүн нь орчин үед хурдацтай хөгжиж буй биедээ өмсөж болохуйц төхөөрөмжийн зах зээлд томоохон орон зайг эзлэхээр орж ирлээ.2014 онд гарсан “Gear Fit” ухаалаг цагны дараагийн хувилбар болон гарч ирсэн “Gear Fit2” нь GPS мэдрэгчтэй тул туулсан зай болон зүрхний цохилтын тоог илүү нарийвчлалтай гаргадаг ажээ.
180 долларын үнэ бүхий энэ загвар нь хэт идэвхтэй горим бүхий органик гэрэл ялгаруулах диодон (AMOLED) дисплей бүхий 1.55 инчийн өргөн дэлгэцтэй юм. Уг төхөөрөмжийг “Samsung” компанийн фитнесс үзүүлэлтүүдийн аппликейшн болох S Health-тэй холбож болох аж.“Gear Iconx” нь Bluetooth бүхий чихэвч бөгөөд дууны жагсаалтаас дууг сонгохдоо мэдрэгчгүй удирдлагыг ашиглана. Энэ шинэ чихэвч нь 4 гегабайтын багтаамжтай бөгөөд 1000 орчим дууг хадгалах хүчин чадалтай ажээ.
Түүнээс гадна, биеийн тамирын дасгал хийж байх үедээ мэдээлэл хүлээн авах, мөн дуу хоолойгоор дасгалжуулагчийн зааварчлагааг хүлээн авах мэдрэгчтэй аж. Энэ нь мөн адил S Health-тэй холбогддог.
“Gear Fit2” нь Хойд Америк болон Европт зургадугаар сарын 10-наас худалдаанд гарах бол “Gear Iconx”-г энэ жилийн 3-р улирлаас эхлэн 199 доллараар борлуулах ажээ.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
