Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Олон улсын санхүүгийн корпораци, Дэлхийн банкны худалдаа, өрсөлдөх чадварын газар хамтран “Эдийн засаг, сайн засаглалыг бэхжүүлэх хяналтын шинэчлэл” сэдэвт олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид, бизнес эрхлэгчид, олон улсын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэллээ.
Төрийн зохицуулалтын чиг үүргийг боловсронгуй болгож, төрөөс цөөн тооны гол чиг үүрэг дээр төвлөрөн, төсвийн зарлагыг бууруулж, захиргааны дарамт, хүнд суртлыг багасгах, хяналтын байгууллагуудын хүний болон төсөв, санхүүгийн нөөцийг хамгийн үр ашигтай зарцуулах, аюулгүй байдал руу хандуулсан шинэ хандлагыг бий болгосны үр дүнг эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгжүүд хүртэж, улмаар энэ нь улсын эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байна гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн мэргэжлийн хяналт шалгалтын тоо 2009-2015 онд дунджаар 57 хувиар буурсан бөгөөд сүүлийн 4 жилд аж ахуй эрхлэгчид төрийн хяналтад зарцуулдаг захиргааны зардлыг 5 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэснийг онцолсон юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зохицуулалтын буюу зөвшөөрлийн шинэчлэлийн хүрээнд төрийн тусгай болон бусад 1000 гаруй зөвшөөрлүүдийг хянан үзэж, хууль эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал, дарамт учруулдаг зөвшөөрлүүдийг “цаазалж”, үлдсэн зөвшөөрлүүдийг аль болох шуурхай олгох, хүчинтэй үйлчлэх хугацааг уртасгах зэргээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байна гэдгийг тодотгоод дэлхийн банкнаас жил бүр гаргадаг “Бизнес эрхлэхүй” үнэлгээгээр Монгол Улс дэлхийн 188 орноос 79 дүгээр байрнаас 56 дугаар байр руу урагшилж чадлаа гэв.
Мөн цаашид хүний аюулгүй байдлыг хангадаг, иргэндээ үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлэхэд нь хамтран ажилладаг, улмаар эдийн засгийн өсөлтийг хангадаг, сайн засаглалтай төрийн хяналтын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэхэд юу хийх талаар танилцууллаа. Бизнесийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхдээ хувийн хэвшлийн хариуцах болон хэрэглэгчийн сонголтоор шийдэгдэх асуудлыг төрөөс хянан зохицуулахгүй байх, иргэн, бизнесийн байгууллагыг торгож шийтгэхээсээ илүү үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлнэ, хяналт шалгалтын эрсдэлд тулгуурласан, бизнест ээлтэй, ил тод, мэргэжлийн зарчмуудыг баримтлан ажиллан, орон нутгийн засаг захиргааны хүрээнд хяналт шалгалтыг орлого төвлөрүүлэх арга хэрэгсэл болгон ашиглах явдлыг таслан зогсоох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Олон улсын бага хурлаар Монголд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд зөвшөөрөл олгох, бизнесийн хяналт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар сүүлийн долоон жилийн хугацаанд хэрэгжүүлсэн шинэчлэлийн үр дүнг хэлэлцэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
