Голд урссан иргэдийн амь насыг аварчээ

2016 оны 06-р сарын 08 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн “Баньдийн арал” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд гүүр барьж байсан хоёр иргэн хөвдөг гүүрний хэсгийн хамт тасраад урссан тухай дуудлага 2016.06.06-ны өдөр 14:45 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Аврагчдыг очиход орон нутгийн иргэд гүүрийн хамт урсаж явсан тус сумын иргэн Б /40 настай, эрэгтэй/, “Хотгор зам” ХХК-ны ажилтан С /28 настай, эрэгтэй/ нарыг уснаас гаргаж амь насыг нь аварсан байжээ.

Хоёр иргэний биеийн байдал нь хэвийн. Аврагчид гүүрийг уснаас гаргах ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх