“Орос улс 60 цагийн дотор НАТО-гийн армийг бут цохиж, Балтын орнуудыг эзэлж чадна” гэж Америкийн Батлан хамгаалахын Дэд сайд Майкл Карпентер мэдэгдлээ. Тэрбээр тус яамны Орос, Украин, Евразийн асуудал эрхэлсэн дэд сайд бөгөөд энэ мэдэгдлээ АНУ-ын “The Weekly Standard” сонинд ярилцлага өгөхдөө хийжээ.
“ОХУ-ын арми цаг хугацаа, орон зайн хувьд давуу байдалд байгаа. Оросууд 60 цагийн дотор Эстон, Латвийн нийслэлд хүрчихнэ. Иймээс бид одоо нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна. Оросын аюул, түрэмгийллээс сэргийлэхийн тулд манай цэргийн анги нэгтгэл, байлдааны техникээ шилжүүлэн байрлуулах ёстой” гэж Америкийн БХ-ын Дэд сайд Карпентер ярьжээ. Дашрамд дурдахад, Америк өөрийн танк, их буу, онгоцуудаа аль хэдийн Балтын орнуудад байрлуулсан, түүнчлэн НАТО саяхан цэргийн 4 ангиа Польшид авч ирж байршуулсан билээ.Пентагон энэ бүх тооцоогоо “RAND” судалгааны байгууллагаас авчээ. “RAND” хэмээх Америкийн стратегийн судалгааны төв бол улсынхаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар дагнан судалгаа, шинжилгээ явуулдаг аж. Тус байгууллагад мэргэжлийн маш олон тагнуулч, туршуул арилжааны журмаар ажилладаг гэнэ.
Харин Оросын Зэвсэгт хүчний Жанжин штаб тэдэнд хариу өгөхдөө “Шал дэмий юмаар “занималдаж” байхын, энэ “RAND”. Бид яах гэж Балтын орнууд руу давших юм бэ? Шпротын төлөө юү? Эсвэл Зөвлөлтийн үе шиг тэдгээр Балтын орнуудад үйлдвэр завод барьж өгөхийн төлөө юу? Тэд өмнө нь Европын холбоо, НАТО-д элсэхдээ бүхнийг хааж, устгаж сүйтгэснээ дахин давтаг гэж үү?” хэмээжээ. Оросын цэргийнхэн “Үнэн хэрэгтээ, тэдний тооцоо биднийг гомдоож байна шүү. Зөвхөн онолын хувьд авч үзвэл, хэрэв ийм дайн боллоо гэж таамаглавал Балтын орнуудыг эзлэхэд бидэнд ердөө ганц цаг л хангалттай” гэж ам бардам мэдэгдлээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
