Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 15 өдөр, 09 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 6 сарын 15. Лхагва(Буд) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 10. тэргүүн дагуул-13 од, шар луу, үл зохилдох барилдлагатай өдөр. Лус тахихад сайн. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-21:53. Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Ялгуусны сүлд гараг. Бич, луу, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтэн сөрөг муу. Дуган шүтээн босгох, тахих үйл, эд юм бүтээх, эрдэм сурах, ураг садан болох, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, лам болох, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх