Нийслэлийн сая 500 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны асуудал хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар батласан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийсэн юм.
МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арьс шир, ангийн үслэг боловсруулах үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, байгаль орчны үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.
Иймд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн арьс шир, ангийн үслэг боловсруулах “Мон –Ит-Булигаар”, “Монгол Шеврго”, “Белон”, “Шандаст –Аргамаг”, “МЛТЖ”, “Яармаг -1”, “Элит фур”, “Лидер-Арена”, “Их эргэлт”, “Ерөөлт интернейшл”, “Мон-Ирээдүй”, “Содонцуурай”, “Меделмен”, “Улаанбаатар фур”, “Гурван –Эрдэнэ”, “Их-Асар”,“Сүүдэртийн хөндий”, “Мастер додо””, Эрдэнэ чандмань”, “Ялман”, “Батдүмбээ”,”Сутайн дэвшил”, “Хатан төгөл”, “Үе импекс”, “Алтайн харгиа”, “Мөнх шинэ –од”, “Фучер холдинг”, “Арилдий” зэрэг ХХК 28 үйлдвэрийг гаргасан зөрчлөө арилгуулах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох тухай Улсын ахлах байцаагч акт тавилаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо
2016 оны 06-р сарын 16 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
