Өнгөрсөн бямба гаригт Украйн улсын хил дээр Монгол Улсын дипломат паспорттой хоёр хүн саатуулагдсантухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэд “Монгол Улсын дипломат паспорт, дипломат ачааг саадгүй нэвтрүүлэхийг хүссэн” Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яамны албан бичигтэй ачаа тээвэрлэж явсан байна. Украйны хилийн албанд ” Монголчууд хууль бус ачаа тээвэрлэж яваа” гэсэн мэдээлэл ирсний дагуу шалгалт хийж найман хайрцаг тамхи илрүүлжээ. Хайрцаг болгон дээр “энэ сарын 29-ний өдөр болох Монгол Улсын Их хурлын сонгуулийн ажлын материал, техник хэрэгсэл” гэсэн тэмдэглэгээ тавьсан байсан аж. Монгол Улсын хилээр “дипломат ачааг саадгүй нэвтрүүлэх” гэсэн тамга тэмдэгтэй бол ямар ч асуудалгүйгээр шууд нэвтрүүлэх ёстой. Сонгуульд ашиглах баримт бичиг, техник гэсэн нэрийн дор хууль бус бараа бүтээгдэхүүнийг ийнхүү өнгөлөн далдалж оруулдаг байж болзошгүй. Зөвхөн тамхи гэлтгүй хар тамхи, мансууруулах төрлийн бодис ч ийм байдлаар Монгол Улс руу орж гардаг байх магадлалтай. Хэрэв Украйны хилийн албанд хууль бус бараа гэсэн мэдээлэл ирээгүй бол “дипломат” гэдгээр халхавчлан 29145 хайрцаг тамхи Монголын хилээр орж ирэх байжээ. Украйны хилийн албанаас Монгол Улсын дипломат паспорттой хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ мэдээлжээ. Ер нь дипломат паспорттой иргэд хууль бус бараа тээвэрлэж байгаад Оросын гаальчдад баригдсан нь бий. Энэ удаа ч бас дипломатчид ноцтой хэрэг өдүүлэв бололтой.
Монголын дипломатчид тамхины наймаанд холбогджээ
2016 оны 06-р сарын 20 өдөр, 15 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
