Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн боллоо. Зөвлөлгөөнөөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийн ажлын явцын талаар нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Иргэдэд төрийн үйлчилгээг “Хурдан, Тэгш, Нээлттэй” үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарын үйл ажиллагааг 2016 оны 01 сарын 04-нөөс, “Мишээл” салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 18-наас, “Драгон” салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 23-наас эхлүүлсэн. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байна.
Энэ хугацаанд иргэн, хуулийн этгээдэд 406644 үйлчилгээг үзүүлсэн бөгөөд нэг үйлчилгээг дунджаар 7 цаг 15 минутанд шийдвэрлэж, хариу өгчээ. Эхний 200’000 үйлчилгээний хувьд дунджаар нэг үйлчилгээг 9 цаг 14 минутанд шийдвэрлэж байсан бол 2 дахь 200’000 үйлчилгээний хувьд дунджаар нэг үйлчилгээг 4 цаг 46 минутанд шийдвэрлэсэн байна.
Үйлчилгээ авсан иргэдээс үйлчилгээнийхээ чанар, стандарт, шуурхай байдлын талаар тогтмол үнэлгээ авч үйл ажиллагаандаа хяналт тавин ажиллаж байна. Үнэлгээ өгсөн иргэдийн 88.8 хувь нь маш сайн, 10.2 хувь нь сайн гэж үнэлжээ.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 1072 хувьцааны 30 хувийг мөнгөн хэлбэрээр олгох ажил, Улсын Их Хурал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгууль болох гэж байгаатай холбогдуулан иргэний үнэмлэхтэй холбоотой үйлчилгээний ачаалал, барилгын ажил эхэлсэнтэй холбогдуулнан үл хөдлөх хөрөнгийн хаяг дугаарыг бүртгүүлэх, хөдөлгөөн хийх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний ачаалал ихэсч байна. Засгийн газрын яам, агентлагуудаас энэ хугацаанд 6861 үйлчилгээ үзүүлжээ. Энэ нь нийт үйлчилгээний 1.7 хувийг эзэлж байна.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон нийслэлийн Удирдлагуудтай нийт 264 иргэн уулзах хүсэлт гаргаснаас 13 удаагийн уулзалтаар 131 иргэнийг хүлээн авч уулзжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
