БНЧУ-ын Гадаад хэргийн яамнаас жил бүр гадаадын улс оронд Чех улсын нэр хүндийг өргөж сурталчилан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог “Gratias agit 2016” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ-ны төв байранд болж 13 орны 16 хүмүүст уг шагналыг олголоо.
Энэ удаагийн “Gratias agit 2016” шагналаар Олимпийн наадмын 7 алтан медальт уран гимнастикч Вера Чаславска, Америкын зураач, зохиолч Петр Сис зэрэг алтартнууд шагнагдсан бөгөөд тэдний дунд манай улсын “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүн болон түүний гэргий С.Цацрал нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн боллоо.
Шагналыг БНЧУ-ын Гадаад хэргийн сайд ноён Любомир Заоралек гардуулж, ёслолын ажиллагаанд Элчин сайд Д.Зүмбэрэллхам урилгаар оролцов.
Ноён Любомир Заоралек хэлсэн үгэндээ Чехийн боловсролын нэр хүндийг өргөж, Чехийн технологоор амжилттай бизнес эрхэлж, Чех хэл соёлыг Монгол Улсад үлгэрлэн сурталчилж байгааг нь үнэлж олон нэр дэвшигчдээс онцлон шагнаж байгааг цохон тэмдэглэлээ.
Өмнө нь тус шагналаар 1998, 2012 онуудад “Чех улсад их сургууль төгсөгчдийн холбоо”-ны тэргүүн Д.Алтангэрэл болон Хүүхэлдэйн театрын найруулагч Б.Алтан-Очир нарыг шагнаж байжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
