Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 22 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 22. Лхагва(Буд) гараг / 2016

-Билгийн тооллын 17. элдэв тэнгэртэн-20 од, хөхөгчин гахай, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-21:55.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. билгийн өдөр нь муу болой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд гарах, худалдаа хийх, эд юм бүтээх, эрдэм сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, үхэгсдийн үйл, худаг шуудуу малтах, лам болох, үр цацахад муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх