Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Миннихановтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх А.Баттөр, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, мөн Оросын Холбооны Улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Татарстаны Ерөнхий сайдын орлогч, Аж үйлдвэр, худалдааны сайд А.А.Каримов болон албаны бусад төлөөлөгчид байлцав.
Уулзалтын үеэр Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Минниханов хэлэхдээ “Монгол Улсад хийж буй бидний айлчлал амжилттай үргэлжилж байна. Монгол-Татарстаны хамтарсан уулзалтад саяхан оролцлоо. Бид бизнес хувийн хэвшлийн салбарын өргөн төлөөллийг дагуулан хүрэлцэн ирсэн учраас хоёр талын уулзалт харилцан үр өгөөжтэй болсон байх гэж найдаж байна. Монгол, Татарстаны хоорондын эдийн засгийн түншлэл, худалдааны харилцааг хөгжүүлэх боломж их байна. Манай хоёр орон түүх соёлын шижмээр холбогддог. Ийм учраас бид харилцаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд саадгүй гэдэгт итгэж байна” хэмээв.
Татарстаны хувьд газрын тос, шатахуун боловсруулах салбарт туршлагатай бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын харилцаа эрчимжин, хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Татарстаны олон салбарыг төлөөлөн ирсэн өргөн бүрэлдэхүүн Монголын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй сайн харилцаа тогтоон ажиллана гэдэгт тэрбээр итгэж буйгаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Миннихановын айлчлалд амжилт хүсэн, сайн сайхныг хүсэн ерөөв. Дараа нь хоёр орны төрийн тэргүүнүүд төлөөлөгчдийн хамт дурсгалын зураг авахуулав.
Уг айлчлалын хүрээнд Монголын Аж үйлдвэрийн яам, ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Монгол-Татарстан” ажил хэргийн уулзалтыг өнөөдөр өглөө зохион байгуулсан юм.
Энэхүү уулзалтад ОХУ-даа тэргүүлдэг Бүгд Найрамдах Татарстан Улсын нефть, байгалийн хий үйлдвэрлэгч, химийн үйлдвэр, “Ак Барс” банк, гадаад худалдааны “Камаз”, эм хангамжийн «Татхимфармпрепараты» зэрэг том компаниудын төлөөлөл оролцсон.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
