Өнгөрсөн даваа гаригаас эхлэн хувьцааны мөнгө иргэдийн дансанд орж байна. Сонгуулийн үеэр заавал мөнгө тараах хэрэг байв уу. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд зам тээврийн ноцтой осол гарч хүний амь хохирсон нь хувьцааны мөнгөөрөө архидан согтуурсантай холбоотой аж.
Тус сумын байгаль хамгаа¬лагч залуу согтуугаар авто¬машин жолоодож яваад нэг гэр бүлийн аминд хүрсэн байна. Хохирогчид ч бас согтуу байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогчид хувьцааныхаа 100 мянган төгрөгийг аваад хэсэг хүмүүстэй архидан согтуурчээ. Уржигдар тэд шөнө орой болтол архидаад уусандаа ханасангүй, нэмж архи авахаар дэлгүүр орохоор явжээ.
Харамсалтай нь, замдаа автомашинд дайруулсан байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд өөд болжээ. Хохирогчид гурван хүүхэдтэй. Одоогоор согтуу жолоочийг цагдан хориод байгаа гэнэ.
Орон нутагт архи худалдаалах цэгүүд хяналтгүй, замбараагаа алдсанаас архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байгааг албаны эх сурвалж онцлов.
Архинаас үүдэлтэй хэргийн нэг тохиолдол Алтанбулагийнх болж,нэг айлын амьдрал хэцүүдэж гурван хүүхэд өнчирч үлдэв.
Н.Яруу
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
