Үндэсний зөвлөлийн гишүүд АСЕМ-ын бэлтгэлтэй танилцана

2016 оны 06-р сарын 22 өдөр, 18 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 31 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 22-нд болж, бэлтгэл ажлын явцтай танилцах хуваарь, хэвлэлийн төвийн тохижилтын явц зэрэг асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг бэлтгэл ажлын биелэлт, явцыг шалгах хуваарийг танилцуулж, батлууллаа. Ингэснээр үндэсний зөвлөлийн гишүүд ирэх долоо хоногт “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ Вилла” хотхон, “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, шуурхай удирдлагын төв зэрэг газруудад ажиллахаар болов.

Дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Шангри-Ла” зочид буудлын  B1 давхарт “Хэвлэлийн төв” байгуулахаар дотоодын 8 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Одоогоор ажлын зургийн дагуу дотоод сүлжээ, цахилгаан монтаж зэрэг тохижилтын ажил хийгдэж байгаа бөгөөд засвар, суурилуулалтын  ажлыг 7 дугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх