Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйлс нь ихэвчлэн ломбард, ченж, зах, худалдааны төв зэрэг газруудаар дамжиж, зарагддаг болох нь тогтоогдсон байна. Манай улсад мөнгө санхүү, зээлийн үйл ажиллагаа явуулдаг гурван субъект байгаагаас арилжааны банкуудыг Монгол банкнаас, банк бус санхүүгийн байгууллагыг Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг бол барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг хянах эрх бүхий байгууллага тодорхойгүй зөвхөн Монгол улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйл, “Барьцаалан зээлдүүлэх ерөнхий шаардлага MNS5274-2003 стандарт” зэрэг хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагдаж иржээ.
Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам”-ыг баталлаа.
Журмаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн өмчлөх эрх болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор барьцааны мэдээллийн цахим бүртгэлийг бий болгох, бүртгэх, бүртгэгдсэн мэдээлэлд нэвтрэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Журам батлагдсанаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь гэрээт харуул хамгаалалтын албатай хамтран ажиллах, дохиоллын системтэй болсноор аюулгүй байдал хангагдана. Мөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж нь нэгдсэн сан бүхий эд зүйлийн бүртгэл судалгаа хийснээр, гэмт хэрэг зөрчил, осол, гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүсч болох эрсдлийн хохирлыг бодитой тогтоох, өөрсдийн болон үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хангах боломжтой болох төдийгүй гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлс нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид барьцаанд тавигдсан эсэхэд хяналт тавьж, гэмт этгээдийг олж тогтоох боломжтой болно гэж үзэж байна. Журмыг бүрэн эхээр нь Хавсралт хэсгээс татаж үзнэ үү гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
